Toyota-Q гэж юу вэ?

Автомашины Чанарын гэрчилгээтэй хөтөлбөр

Тоёота Моторс Корпорацийн Монгол Улс дахь албан ёсны дистрибьютор ТОЁОТА СЭЙЛС МОНГОЛИА ХХК болон Тоёота брэндийн албан ёсны Дилерүүд болох Таван богд ХХК, Мөнххада ХХК-ууд Монгол Улсын зах зээлд цоо шинэ Toyota-Q үйлчилгээг нэвтрүүлж байна.

Toyota-Q Чанарын гэрчилгээтэй хөтөлбөр нь Тоёота Мотор Корпорацийн албан ёсны дилерүүдийн 2017 оноос хойш зарж борлуулсан автомашинуудыг дилерүүд хүлээн авч цэгэн оношилгоо хийн, гадна арьс, дотор салоны цэвэр байдлыг шалган хүчин чадлын хувьд шинэ автомашинаас ялгармааргүй сайн чанарын хуучин автомашин гэж баталгаажуулан гэрчилгээ олгодог хөтөлбөр юм.

Тоёота мотор Корпораци нь үйлчлүүлэгч бүрд хүрэх бүтээгдэхүүн, үйлчилгээний чанарыг хамгийн өндөрт байлгахыг зорьдог бөгөөд Toyota-Q үйлчилгээ нь насан туршийн харилцааг бий болгож чадах чухал үйлчилгээнүүдийн нэг юм.

Toyota-Q хөтөлбөрт хамрагдсан автомашинуудыг эцсийн хэрэглэгч дээр очихоос өмнө Дилерүүд өндөр түвшиний цэвэрлэгээ, тос масло солих зэрэг үйлчилгээ үзүүлж шинэ автомашин худалдаж авсан мэт сэтгэл ханамжийг үйлчлүүлэгч танд үзүүлэхийг амлаж байна.

Чанарын гэрчилгээний давуу талууд:

  1. Мэргэжлийн механик, инженерүүд хүчин чадлыг оношилж баталгаажуулсан
  2. Бусад хуучин автомашинтай харьцуулахад гадна арьс маш цэвэрхэн, дотор салон үнэргүй, ариутгал хийгдсэн
  3. Хөдөлгүүр, хурдны хайрцаг 1 жилийн баталгаатай
  4. Мэдээллийн ил тод байдал: Хугацаат сервис үйлчилгээнд тогтмол орсон түүх
  5. Дилерийн шуурхай чанартай үйлчилгээ
  6. Бусад урамшуулал

Баталгаат хугацаа

Үйлдвэрийн баталгаат хугацаа дуусаагүй тохиолдолд:

  • Автомашины хэвийн ашиглалтын явцад үүссэн “Баталгаат засвар үйлчилгээнд хамаарахгүй зүйлс” хэсэгт зааснаас бусад аливаа гэмтэл, доголдол бүхий сэлбэгийг Тоёота Мотор Корпорацийн зүгээс 3 жил эсвэл 100,000км-н аль түрүүлж дуусах нөхцөлийн хүрээнд үнэгүй засварлах, эсвэл солих үүргийг хүлээнэ.
  • Үйлдвэрийн баталгаат хугацаа дууссан тохиолдолд: автомашины хэвийн ашиглалтын явцад хөдөлгүүр, хурдны хайрцагт үүссэн “Баталгаат засвар үйлчилгээнд хамаарахгүй зүйлс” хэсэгт зааснаас бусад аливаа гэмтлийг дилерийн зүгээс 1 жил эсвэл 10,000км-н аль түрүүлж дуусах нөхцөлийн хүрээнд үнэгүй засварлах, эсвэл солих үүргийг хүлээнэ.

Баталгаат засвар үйлчилгээнд хамаарахгүй зүйлс:

  • Үйлдвэрлэлийн дараах засвар болон тоноглол (даац өөрчлөх, уралдааны зориулалттай болгох)-г буруу нэмж суурилуулсан янзалсан, өөрчилсөн эд ангиуд хамаарахгүй
  • Гадна арьс дээрх чулуу болон нарийн ширхгүүдээс үүссэн гэмтлүүд орохгүй
  • Гадна арьс дээрх чулуу болон нарийн ширхгүүдээс үүссэн гэмтлүүд орохгүй
  • Механик гэмтлүүд, мөргөлдсөн, усанд оруулсан, хөлдөөсөн зэргээс үүдэх гэмтлүүд
  • Хуваарьт засвар үйлчилгээг хугацаанд нь хийлгээгүй эсвэл буруу чанаргүй тос тосол хийх зэргээс үүдсэн хүчин зүйлс
  • Зохисгүй аргаар хийсэн болон зориулалтын бус чанаргүй шингэн Тоёота автомашинд хийснээс үүдэх эвдрэл гэмтлүүд нь баталгаат засвар үйлчилгээнд хамрагдахгүй
Цэгэн оношилгоо

Тоёота Мотор Корпорацийн албан ёсны дилерүүдийн бэлтгэгдсэн мэргэжлийн механик, инженерүүд сигнал, их гэрэл, дугуйны хээнээс эхлэн явах эд анги, хөдөлгүүр, хурдны хайрцаг хүртэл бүх эд ангийг оношилж, чанарыг баталгаажуулна.

Автомашины үзлэгийн мэдээлэл

Чанарын гэрчилгээтэй хөтөлбөрт хамрагдсан автомашинуудын хугацаат сервис үйлчилгээний түүхийг дагалдуулж өгнө.


Нэмэлт мэдээлэл авах

Таван богд ХХК-ийн Үзэсгэлэнгийн танхим
Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер:
Утас: 9907-7231

Мөнххада Тоёота төв
Тоёота чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер:
Утас: 9590-0022