Яагаад Тоёота гэж?

Тоёота Мотор Корпарацийн тухай

1. Найдвартай байдал

Олон улсын нийтлэг жишигт Тоёота брэндийн машинуудыг найдвартай, эдэлгээ сайтай хэмээн дүгнэдэг нь тухайн брэндийн нэр хүнд, чанарын баталгаа юм.

2. Санхүүгийн хувьд хэмнэлттэй

Тоёота брэндийн шинэ автомашинууд бусад брэндийн автомашинуудтай харьцуулахад анх худалдаж авсан үнээс бага хувиар үнэ нь буурдаг. Иймд та машинаа сольж хуучин машинаа зарах үед боломжийн сайн үнээр борлуулах боломжтой.

3. AWD/4WD-н өргөн сонголттой

Автомашины зах зээлд Тоёота хамгийн олон AWD/4WD машины сонголттой. Та хот дотор, хотоос гадна, бартаат зам алинд нь ч тохирох загвар, өнгөний олон сонголтоос сонголтоо хийх боломжтой.

4. Байгаль орчинд ээлтэй үйлдвэрлэл

Тоёота Мотор Корпораци нь байгаль хамгаалал болон нийгмийн хөгжлийн төлөө зорилт тавин ажилладаг бөгөөд 2050 он хүртэлх зорилтоо танилцуулсан. Link:https://global.toyota/en/sustainability/esg/environmental/

5. Kaizen

Kaizen нь 1960 оноос хойш Тоёота Мотор Корпорацийн үйлдвэрлэл, бүтээгдэхүүнд хэрэгжиж буй зогсолтгүй боловсронгуй болгох гэсэн утгатай үзэл баримтлал юм. Kaizen үзэл баримтлалын ачаар Тоёота брэндийн үйлдвэрлэл, менежмент, удирдлага улам сайжирсаар өнөөдрийн амжилтанд хүрсэн болно.