Түгээмэл асуулт хариулт

Toyota-Q болон бусад түгээмэл асуулт хариултууд

Үгүй. Чанарын гэрчилгээг Тоёота Мотор Корпорацийн албан ёсны Дилерүүдийн 2017 оноос хойш зарж борлуулсан, хугацаат сервис үйлчилгээ хийгдсэн, ноцтой осолд ороогүй (автомашины хүчин чадалт нөлөөлөхүйц осол) автомашинууд авах боломжтой.

Чанарын гэрчилгээ олгох эсэхийг Дилерүүдийн механик, инжерүүд шийдэх бөгөөд гэрчилгээний дугаар, арлын дугаар зэргийг хадгалж
аван, гэрчилгээ хуурамчаар үйлдэгдэхээс сэргийлнэ.

Тоёота Мотор Корпорацийн албан ёсны дилер Мөнххада, Таван Богдын үзүүлэнгийн
танхим, агуулахаас очиж үзэх боломжтой. Чанарын гэрчилгээтэй автомашин
хариуцсан менежер Дилер дээр байх тул та тодруулах зүйл, нэмэлт мэдээлэл авах
боломжтой.

Мөнххада Тоёота төв

Хаяг: Монгол улс, Улаанбаатар хот 17110, Хан Уул дүүрэг 4-р хороо, Наадамчдын зам

901, Мөнххада Тоёота төв

Утас: Toyota-Q чанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер: 9590-0022 , 7595-4444

Таван богд ХХК-ийн Үзэсгэлэнгийн танхим

Хаяг: Монгол Улс, Улаанбаатар хот 14230, Сүхбаатар дүүрэг, Олимпийн гудамж, 1-р

хороо, Таван богд ХХК-ийн Үзэсгэлэнгийн танхим

Утас: Toyota-Qчанарын гэрчилгээтэй автомашин хариуцсан менежер: 9907-7231

Toyota-Qчанарын гэрчилгээ нь хугацаагүй боловч автомашины эзэмшигч өөрчлөгдсөн тохиолдолд Чанарын гэрчилгээ хүчингүй болно.

Toyota-Q Чанарын гэрчилгээний баталгаанд Хөдөлгүүр болон Хурдны хайрцаг орсон болно.

Баталгаанд хамаарахгүй зүйлс:

  1. Үйлдвэрлэлэййн дараах засвар болон тоноглол (даац өөрчлөх, уралдааны зориулалттай болгох)-г буруу нэмж суурилуулсан янзалсан, өөрчилсөн эд ангиуд хамаарахгүй.
  2. Өнгөц давхарга болон гадарга дээрх чулуу болон нарийн ширхгүүдээс үүссэн гэмтлүүд орохгүй.
  3. Бүхий л төрлийн цахилгааны болон механик гэмтлүүд хамаарахгүй.
  4. Хуваарьт засвар үйлчилгээг хугацаанд нь хийлгээгүй эсвэл буруу, чанаргүй тос тосол хийх зэргээс үүдсэн эвдрэл доголдлууд нь хамаарахгүй.

Toyota-Q Чанарын гэрчилгээнд тэнцээгүй автомашинууд "Toyota төвд оношлогдсон" гэсэн тэмдэглэгээтэй байна.
Эдгээр автомашин нь Чанарын гэрчилгээний баталгаа байхгүй боловч сервис түүх, оношилгооны мэдээлэл зэрэг бүгд ил тод байна.